Official Music Video: youtu.be/HI9K_Pk09g4
Spotify: spoti.fi/2miwGor
iTunes / Apple Music: apple.co/2m3D2sz

Written & Composed By B. Odonbat & O. Munkh-Orgil
Produced By: B. Odonbat & O. Munkh-Orgil
Lyrics By: O. Munkh-Orgil
Vocal By: B. Maraljingoo
Arranged By: B. Odonbat & O. Munkh-Orgil
Mixed & Mastered By: B. Odonbat

Lyrics:

Уулзахдаа инээдэг нүд
Явахдаа үлдээх тэврэлт
Хамтдаа өнгрүүлсэн өдрүүд
Хол байхад санах сэтгэл
Хоосон огторгуйд үлдсэн дурсамжуудыг мартаагүй ээ, мартахгүй ээ
Чамайг ч бас одоо ч гэсэн санадаг гэдэгийг би мэднэ ээ, нуух хэрэггүй ээ

Чамаас өөр хэн нэгэн надад огт хэрэггүй ээ
Чамаас өөр чи гэж байхгүй ээ
Надаас өөр хүн байсан ч адил зүйлийг чи мэдрэхгүй ээ
Надад итгэх үү

Анх гараас чинь атгахад
Нүдрүү чинь эгцлээд ширтэхэд
Тэврэхэд үнэртсэн үнэрийг
Хүлээнгээ бодсон бодлууд
Зүрхэнд хүрсэн мэдрэмжүүдийг одоо ч би мартаагүй ээ, мартахгүй ээ
Чамайг ч бас одоо ч гэсэн санадаг гэдэгийг би мэднэ ээ, нуух хэрэггүй ээ

Юуг ч өөрчлөхгүйгээр энэ хэвээр нь
Юу ч бодолгүйгээр инээе уйлая хамтдаа
Өнгөрсөнд үлдсэнг өнгөрсөнд нь үлдээе
Хамгын гол нь чи надад итгэх үү

Хэлж амжаагүй үгсийг аялгуу болгоод чам руу илгээе
Надад хэлээч
Нартай сартай өдөр хоногуудын аль нь ч байсан
Надтай хамт байна гэдэг ээ

Чамаас өөр хэн нэгэн надад огт хэрэггүй ээ
Чамаас өөр чи гэж байхгүй ээ
Надаас өөр хүн байсан ч адил зүйлийг чи мэдрэхгүй ээ
Надад итгэх үү

© Copyright 2017 All Rights Reserved.

Translate this for me

    House
    Full Link
    Short Link (X/Twitter)
    Video Preview in progress...